Total Pageviews

Wednesday, April 13, 2011

"Гурван-Эрдэнэ Багшийн Дээд Сургууль" таньд хэрэгтэй мэдээлэл

Захирлын мэндчилгээ
Захирал доктор(Ph.D) , профессор Ч.Жачин

“Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн вэб хаягт зочилж байгаа эрхэм Таны энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая.
Ном, багш, шавийн чандмань холбоонд шүтэж, боловсролын уламжлал, шинэчлэлийн зохистой уялдаа холбоонд түшиглэн орчин үеийн дэлхий нийтийн жишигт нийцсэн боловсролтой иргэн төлөвшүүлэх нь бид бүхний эрхэм  зорилго билээ.

Манай сургууль:
  • 1993 онд байгуулагдсан Монголын анхны хувийн хэвшлийн сургуулиудын нэг юм.
  • Сургууль байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл боловсрол, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын салбарт 1000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн.
  • Өнөөгийн байдлаар
- Магистр
- Бакалаврын түвшний сургалт явуулж байна.
Эрхэм зорилго
Хүмүүнлэг нээлттэй үйлчилгээ
Хэрэгцээнд түшиглэсэн сургалт
Бүтээлч, чадавхитай мэргэжилтэн
Манай онцлог
Чадварт суурилсан сургалт
Гэгээрэлд чиглэсэн боловсрол

  • Сургалт чанартай, дотоод гадаадын оюутныг 15 жил сургаж төгсгөсөн чанартай сургалт, туршлага
  • Сургалтыг орчин үеийн техник технологийг ашиглан шинэлэг, сонирхолтой хэлбэрээр явуулна.
  • Төгсөх ангидаа оюутан зайнаас суралцах боломжтой
  • Хотын аль ч дүүргээс сургуульдаа нэг унаагаар ирнэ
ТЭТГЭЛЭГ
  • Монгол Улсын Засгийн Газрын 177-р тогтоолын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7, 2.1.8-р заалтын дагуу оюутныг тэтгэлэгт хамруулна.
  • Амжилттай суралцаж байгаа оюутан захирлын нэрэмжит болон хамтран ажилладаг байгууллагуудын тэтгэлэгт хамрагдах боломжтой
ХӨНГӨЛӨЛТ
  • Улсын чанартай олимпиадад, улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчийг тухайн мэргэжлийн чиглэлээр нь шалгалтгүй шууд элсүүлнэ.
  • Улс болон аймаг орон нутагт зохиогдсон яруу найргийн наадамд шагналт байр эзэлсэн сурагчийг монгол хэл, уран зохиолын ангид шалгалтгүй шууд элсүүлнэ.
  • 2 болон түүнээс дээш улирал дараалан онц суралцаж, эрдэм шинжилгээ, удирдан зохион байгуулах ажлын амжилт гаргасан оюутны сургалтын жилийн төлбөрийг 50 хүртэл хувиар хөнгөлнө.
  • “Оюутны гарын авлага” номыг үнэ төлбөргүй олгоно.  
 Сургалтын алба нь сургалтын албаны дарга, сургалтын албаны ажилтан гэсэн 3 хүний орон тоотой ажилладаг бөгөөд мэргэжлийн тэнхимүүд болон номын сан, мэдээллийн баазыг шууд харьяалан ажилладаг.
Сургалтын алба нь :
1. Сургалтын агуулга, аргазүй, чанар, үр дүнг дээшлүүлж боловсронгуй болгох бодлого, хөтөлбөр, арга хэмжээ төлөвлөн ажиллах, хичээл, шалгалтын хуваарь, цагийн графикийг тогтоон мөрдүүлж, хяналт тавих,
2. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгон төгөлдөржүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, гүйцэтгэлд агуулгын хяналт тавих,

Манай сургууль  бакалаврын сургалтыг БСШУЯ-ны Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр дараах  чиглэлүүдээр  сургалтын үйл ажиллагаа явуулж ирлээ. Тус сургууль мэргэжлийн 8 чиглэлээр сургалт явуулж байгаа бөгөөд 5 мэргэжил нь хос мэргэжил байна.
Сургалт явуулж буй мэргэжлүүд:
  • Боловсролын онол-түүх /магистр/
  • Багш, Монгол хэл, уран зохиолын /бакалавр/
  • Багш, Түүх, нийгэм судлалын /бакалавр/
  • Багш, Бага ангийн /бакалавр/
  • Багш, Монгол хэл, англи хэлний /бакалавр/
  • Багш, Математикийн /бакалавр/
  • Аялал жуулчлал-гадаад хэл /бакалавр/
Магистрын сургалтыг дадлага туршлагатай эрдэмтэн багш нар явуулдаг бөгөөд хичээл зааж буй багш нарын 85% нь докторын зэрэг цолтой. Сургалтын төлөвлөгөө нь  ерөнхий суурь, мэргэжлийн суурь, сонгон мэргэшүүлэх, магистрын ажил гэсэн бүтэцтэй. Магиструуд нь сургалтын гэрээний дагуу тус сургуулийн номын сан, интернет, компьютерийн лабораторыг ашиглах нөхцөл бололцоогоор хангагдсан.
 Магистрын сургалтын төлөвлөгөө нь өдрөөр суралцах 1.5 жил, буюу 3 улирлын сургалтын хугацаатай боловсруулагдсан бөгөөд сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийг эхний 2 улиралд багтаан судалж, 3-р улиралд судалгаа шинжилгээний ажлыг эрдэм шинжилгээний удирдагчийн шууд удирдлагаар гүйцэтгэхээр төлөвлөсөн. Сургалт нийт 34 кредит цагийн багтаамжтай
  Манай сургуульд нийт 30 гаруй багш ажиллаж байна. Багш нарын 20 хувь нь доктор, 70 гаруй хувь нь магистр  зэрэгтэй байна. Манай багш нарын хамт олны дунд бага ангийн математикийн олон сурах бичиг, гарын авлага, сургалтын материал боловсруулсан профессор Бүндэн, Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа, Д.Нацагдорж судлаач доктор профессор Ч.Жачин, доктор С.Батхуяг,    доктор Ц.Няндаг нарын эрдэмтэн багш нар залуу багш нарыг дагалдуулан суралцуулж,  хамтран ажиллаж байна.


No comments:

Post a Comment