Total Pageviews

Wednesday, April 13, 2011

"Гурван-Эрдэнэ Багшийн Дээд Сургууль" таньд хэрэгтэй мэдээлэл

Захирлын мэндчилгээ
Захирал доктор(Ph.D) , профессор Ч.Жачин

“Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн вэб хаягт зочилж байгаа эрхэм Таны энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая.
Ном, багш, шавийн чандмань холбоонд шүтэж, боловсролын уламжлал, шинэчлэлийн зохистой уялдаа холбоонд түшиглэн орчин үеийн дэлхий нийтийн жишигт нийцсэн боловсролтой иргэн төлөвшүүлэх нь бид бүхний эрхэм  зорилго билээ.

Манай сургууль:
  • 1993 онд байгуулагдсан Монголын анхны хувийн хэвшлийн сургуулиудын нэг юм.
  • Сургууль байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл боловсрол, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын салбарт 1000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн.
  • Өнөөгийн байдлаар
- Магистр
- Бакалаврын түвшний сургалт явуулж байна.
Эрхэм зорилго
Хүмүүнлэг нээлттэй үйлчилгээ
Хэрэгцээнд түшиглэсэн сургалт
Бүтээлч, чадавхитай мэргэжилтэн
Манай онцлог
Чадварт суурилсан сургалт
Гэгээрэлд чиглэсэн боловсрол

  • Сургалт чанартай, дотоод гадаадын оюутныг 15 жил сургаж төгсгөсөн чанартай сургалт, туршлага
  • Сургалтыг орчин үеийн техник технологийг ашиглан шинэлэг, сонирхолтой хэлбэрээр явуулна.
  • Төгсөх ангидаа оюутан зайнаас суралцах боломжтой
  • Хотын аль ч дүүргээс сургуульдаа нэг унаагаар ирнэ
ТЭТГЭЛЭГ
  • Монгол Улсын Засгийн Газрын 177-р тогтоолын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7, 2.1.8-р заалтын дагуу оюутныг тэтгэлэгт хамруулна.
  • Амжилттай суралцаж байгаа оюутан захирлын нэрэмжит болон хамтран ажилладаг байгууллагуудын тэтгэлэгт хамрагдах боломжтой
ХӨНГӨЛӨЛТ
  • Улсын чанартай олимпиадад, улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчийг тухайн мэргэжлийн чиглэлээр нь шалгалтгүй шууд элсүүлнэ.
  • Улс болон аймаг орон нутагт зохиогдсон яруу найргийн наадамд шагналт байр эзэлсэн сурагчийг монгол хэл, уран зохиолын ангид шалгалтгүй шууд элсүүлнэ.
  • 2 болон түүнээс дээш улирал дараалан онц суралцаж, эрдэм шинжилгээ, удирдан зохион байгуулах ажлын амжилт гаргасан оюутны сургалтын жилийн төлбөрийг 50 хүртэл хувиар хөнгөлнө.
  • “Оюутны гарын авлага” номыг үнэ төлбөргүй олгоно.  
 Сургалтын алба нь сургалтын албаны дарга, сургалтын албаны ажилтан гэсэн 3 хүний орон тоотой ажилладаг бөгөөд мэргэжлийн тэнхимүүд болон номын сан, мэдээллийн баазыг шууд харьяалан ажилладаг.
Сургалтын алба нь :
1. Сургалтын агуулга, аргазүй, чанар, үр дүнг дээшлүүлж боловсронгуй болгох бодлого, хөтөлбөр, арга хэмжээ төлөвлөн ажиллах, хичээл, шалгалтын хуваарь, цагийн графикийг тогтоон мөрдүүлж, хяналт тавих,
2. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгон төгөлдөржүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, гүйцэтгэлд агуулгын хяналт тавих,

Манай сургууль  бакалаврын сургалтыг БСШУЯ-ны Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр дараах  чиглэлүүдээр  сургалтын үйл ажиллагаа явуулж ирлээ. Тус сургууль мэргэжлийн 8 чиглэлээр сургалт явуулж байгаа бөгөөд 5 мэргэжил нь хос мэргэжил байна.
Сургалт явуулж буй мэргэжлүүд:
  • Боловсролын онол-түүх /магистр/
  • Багш, Монгол хэл, уран зохиолын /бакалавр/
  • Багш, Түүх, нийгэм судлалын /бакалавр/
  • Багш, Бага ангийн /бакалавр/
  • Багш, Монгол хэл, англи хэлний /бакалавр/
  • Багш, Математикийн /бакалавр/
  • Аялал жуулчлал-гадаад хэл /бакалавр/
Магистрын сургалтыг дадлага туршлагатай эрдэмтэн багш нар явуулдаг бөгөөд хичээл зааж буй багш нарын 85% нь докторын зэрэг цолтой. Сургалтын төлөвлөгөө нь  ерөнхий суурь, мэргэжлийн суурь, сонгон мэргэшүүлэх, магистрын ажил гэсэн бүтэцтэй. Магиструуд нь сургалтын гэрээний дагуу тус сургуулийн номын сан, интернет, компьютерийн лабораторыг ашиглах нөхцөл бололцоогоор хангагдсан.
 Магистрын сургалтын төлөвлөгөө нь өдрөөр суралцах 1.5 жил, буюу 3 улирлын сургалтын хугацаатай боловсруулагдсан бөгөөд сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийг эхний 2 улиралд багтаан судалж, 3-р улиралд судалгаа шинжилгээний ажлыг эрдэм шинжилгээний удирдагчийн шууд удирдлагаар гүйцэтгэхээр төлөвлөсөн. Сургалт нийт 34 кредит цагийн багтаамжтай
  Манай сургуульд нийт 30 гаруй багш ажиллаж байна. Багш нарын 20 хувь нь доктор, 70 гаруй хувь нь магистр  зэрэгтэй байна. Манай багш нарын хамт олны дунд бага ангийн математикийн олон сурах бичиг, гарын авлага, сургалтын материал боловсруулсан профессор Бүндэн, Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа, Д.Нацагдорж судлаач доктор профессор Ч.Жачин, доктор С.Батхуяг,    доктор Ц.Няндаг нарын эрдэмтэн багш нар залуу багш нарыг дагалдуулан суралцуулж,  хамтран ажиллаж байна.


Tuesday, April 12, 2011

Би Монголоороо гоёдог

Мандухай цэцэн хатны амьдрал үйл ажиллагаа нь ард олны дунд үлгэр домгийн байдалтай уламжилсан хэдий боловч тэрээр түүхт хүн юм. Тэрээр 1440 оны орчим Түмэдийн энгүд овгийн ахлагч хожим Төмөр Чинсан гэж өргөмжлөгдсөн Цоросбайн охин бөгөөд Монголын их хаан Чингисийн удмыг залгамжилж байсан Мандуул хааны /1463-1467 онд хаанчилсан/ ага хатан байжээ.
Домгийн зохиомж, өгүүлэмж нь үргэлжилсэн үгийн хүүрнэл аясын бичлэгтэй хоёр жижиг хэсэг, домгийн гол агуулгыг илэрхийлж байгаа Мандухай цэцэн хатны тангаргийн шүлгээс бүрдэл болсон энгийн хялбар зохиомжтой юм.
Тэргүүн хэсгийн өгүүлэмжид Мандуул хааны бага хатан Болох жонон Баянмөнх бол Мандуул хааны асарсан дүү, Шихэр тайх гэдэг хатантай Батмөнх гэдэг хүүтэй боловч өөрөө еншөөв овгийнхонд хорлогдож хатныг нь ойрдын Исман тайж авч хүү Батмөнхийг балгачны Багай нэрт асарч байсан боловч муу асарснаас гэдэсний бэтгэ өвчтэй болсонд Тангадын Төмөр хадаг булаан авч эхнэр Сайгай нь эмчлэн тэнхрүүлж улмаар Мандухай цэцэн хатнь гарт өгснийг мэдээлдэг.
Дараах хэсэгт Мандухай цэцэн хатны нийгэм төрийн хувьд гүйцэтгэсэн дэвшилт үйл хэрэг, хувь амьдралын зөрчлийг ухаан зарж шийдвэрлэж байгааг өгүүлдэг. Үүнд : явган ба морьт их цэргийг удирдаж сайвраар саадаглаж садарсан үсээ хурааж /эр хүн шиг зэвсэглэж, үсээ эвхэж / Батмөнх даян хааныг үхэглэж /үхэр тэргэнд суулган авч явж/ хагарал бутралыг өдөөсөн дөрвөн түмэн ойрдыг довтлон зургаан түмэн улсыг их хааны нэгэн захиргаанд төвлөрүүлэн нэгтгэснийг өгүүлдэг. Дараа нь Хасарын удам хорчины Ноёнболд ван галыг чинь цахиж, нутгийг чинь зааж өгье гэсэнд Алагчуудын Садай Доголон, Хорлодын Мэнд өрлөгийн гэргий жаахан Агаа нараас асууж зөвлөлдөн тэдний зэлсэн үгийг буруу зөвийг тунгаан бодож Ноёнболд вангийн саналыг няцааж Батмөнх даян хааны хатнаар үлдэж байгааг уран сайхнаар, хурц зөрчилтэйгээр гаргажээ. Иймээс энэ хоёр хэсэг нь домгийн үндсэн санаанд нэвтрэн орох үндэс болсон зохиомжийн өвөрмөц шинжтэй болсон ба дотоод үйл явдлын холбоог үргэлжилсэн үгээр хүүрнэн холбож үйл явдал өрнөх газарт иргэний өөдрөг санааг тунхагласан нарийн хийц гүн утгатай шүлэг хэлхэж шигтгэсэн нь зохиомжийн хувьд уран сайхан болжээ.
Тангаргийн шүлгээс :
Хаан чиний үрийг балчир гэж
Хасарын үр авъя гэхэд
Хайрлан тэтгэх өршөөлийг эрж
Хааны ордны дэргэд ирлээ би
Өргөн үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нарийн гэж
Өөр хүд очвоос
Өөдгүй нэр надад хоцорно
/тайлбар : Батмөнх бүх монголыг нэгтгэн 60 гаруй жил хаан ширээнд суусан бөгөөд бүх монголын сүүлчийн их хаан билээ/

Сайхан бүсгүй гэж хэн бэ?

Сайхан бүсгүй байх 8 төрх PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдлэг & Зөвлөгөө - Бүсгүйчүүд
Эмэгтэй хүн өөрийн имижийг бүрдүүлэхийн тулд та нэн түрүүнд өөртөө хамгийн зохимжтой үндсэн дүр төрхийг сонгох хэрэгтэй. Эсрэг хүйстэнийхээ төдийгүй хүмүүсийг гижигдэж албан тушаал ахих, нэр хүнд олох, хамгийн найдвартай аргад эмэгтэй хүний найман гол төрх гэж байдаг. Энэ нь:
Нэг. Секс ялдам
Хоёр. Секс түрэмгий
Гурав. Эрх танхи
Дөрөв. Хээнцэр тансаг
Тав. Сонгодог ихэмсэг
Зургаа. Ажил хэрэгч
Долоо. Хүчирхэг түрэмгий
Найм. Романтик
Эдгээрээс аль нэгийг нь та өөрийн гадаад үзэмж, бие галбиртаа тохируулан сонгоорой. Сонголт чинь байгаа онож чадвал эрчүүд танд зангуу шиг наалдчихаад салахаа болино гэж мэд.
Жишээ нь: Намхан булцгардуу биетэй эмэгтэйд хээнцэр, эсвэл түрэмгий шинж огтхон ч зохихгүй. Биерхэг бүсгүйд эрх танхи стиль тохирохгүй. Иймээс та өөрийн үндсэн төрхөө хамгийн төгс хувилбараар сонгоорой. 
imagesCA7BD2CP• Хэрэв та өөрийн сексийн хэрэгцээг хангаж чадахгүй байвал сэтгэл зүйн байдал чинь тэсэхүйеэ бэрх болно. Өөрөөр хэлбэл энэ нь мэдрэлийн өвчнийг өдөөж өгдөг. Тухайлбал гуниг гутрал, түгшүүр, хий хөдлөх зэрэг сэтгэл зүйн таагүй өөрчлөлтүүд үүсч эхэлнэ.
• Хүний зан характерт маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг.

Дотоод гоо үзэсгэлэн

090607-woman-body-02Дотоод гоо зүйгүй хүн их бухимдаж тэр хэрээрээ бусдын дургүйг их хүргэдэг. Зарим хүн танд дургүйгээ ил хэлдэг ч, ихэнх нь бүдүүлэг, мангар гэж боддог. Дотоод гоо зүйгээ хөгжүүлсний хэрээр гадаад орчноосоо, хүмүүсээс таашаал авч явдаг.




Үрчлээс

FaceMap_Girl3_320Нүдэн дээрх үрчлээ
Биднийг 20 нас гэхэд л нүдний эргэн тойронд үрчлээс гарч эхэлдэг. Мэргэжилтнүүд ийм үрчлээг хөгжилтэй, зальтай, халамжтай ханддаг, өөрчлөлтөд дуртай хүмүүст хамаарагддаг гэж үздэг юм байна. Нүдэндээ дээд зэргийн тааламжтай нөхцөлүүдийг бүрдүүлж өгч байх хэрэгтэй гэнээ. Арьсаа хэт ягаан туяанаас хамгаалж тохирсон нарны шил зүүх, нүдний эргэн тойронд түрхэхэд тохирсон тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Та аажмаар нүдээ аниад 5-8 секундын дараа гэнэт томоор нээж харах дасгалыг өдөр бүр хэд хэдэн удаа хийж заншаарай.

Үрчийж харалсан гарыг алимын шүүсээр арчлаарай

idilsol_Angel_of_Heart_by_maxwindyЗарим эмэгтэйчүүд нүүрэндээ их анхаарал тавьдаг хэрнээ гоо сайхны бас нэгэн илэрхийлэл болох гараа тэр бүр анзаардаггүй. Тэгвэл энэхүү зөвлөгөөний дагуу гараа арчлаад үзээрэй. Гаранд чийг дутагдсанаас болж хуурайшдаг байна. Иймд гэрийн нөхцөлд литр усанд цайны халбага сод, саван зорон хийж хөөсрүүлээд 15-20 минут дүр. Мөн төмс чанасан усанд дүрж болно.Хэрэв таны гар эвэршин хуурайшиж, арьс нь гуужсан бол зөөлрүүлэх тос тогтмол хэрэглээрэй. Үрчийж харласан гараа хуучин байдалд нь оруулахад алим тустай. Алимыг угааж цэвэрлэн, шүүсийг нь үрж гаргаад гарандаа шингээнэ. 10-15 минут 

Үсний өнгө, будалт

hair+colour987Эмэгтэй хүний хувьд үс будахыг байж боломгүй зүйл гэж үздэг байсан тэр цагийг төсөөлөх аргагүй юм. Аз болоход өнөө үед энэ бүхэн улиран өнгөрч, та өөрийн үсээр янз бүрийн өнгө хэлбэр донжтой болгон туршилт хийх боломжтой болжээ. Одоо танд хамгийн чухал нь өнгөний сонголтоо зөв хийх л үлдэж.
Зөв сонгосон өнгө таны нүүр царай, дүр төрхөд чинь илүү зохино гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь таны үүрийг сэргээж,  нүдийг тань илүү хурц болгож, гаднах төрхөд тань өнгө үзэмж нэмэх болно. Ийм үр дүнд хүрэхийн тулд танд зөвхөн ямар өнгө илүү сайн тохирхыг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд та өдрийн тод гэрэлд толины өмнө суугаад өөрийгөө сайтар ажигла.

Monday, April 4, 2011

Энэ хаврын өнгө төрх

2011 оны Хаврын хувцасны чиг хандлага
Эмэгтэй хүн бүр бусдаас дэгжин хээнцэр харагдахыг хүсдэг. Тэгвэл энэ хаврын хувцас загварын чиг хандлага юу бол? Хаврын улирал ирж байгаатай холбогдуулан загварын эх орон гэгдэх маш олон газар хувцас загварын томоохон шоу болж энэ улирлын хувцаслалтын чиг хандлагыг тодорхойлдог. Тэгвэл бид та бүхэнд Лондон, Нью Йорк, Парис, Миланы загварын шоун дээрх шилдэг гэгдэх загваруудыг хүргэе. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Платформ єсгийтэй гутал ноёрхоно

Энэ хаврын гутлын загварт платформ єсгийтэй гутал хvч тvрэн орж ирэх ажээ. Гэхдээ энэ загварын гуталд бvдvvн баараг платформ єсгий бус харин дэгжин хээнцэр платформ єсгийтэй байна гэдгийг гутлын загвар зохион бvтээгчид хэлж байна. Тvvнчлэн зєвхєн охид бvсгvйчvvд ч бус залуус маань тvрийтэй гутлаар энэ хавар гангарвал илvv сайхан харагдахыг загвар зохион бvтээгч зєвлєсєн. Ер нь энэ хаврын загвар хvмvvст илvv ойр хэрэглээ тал руугаа давамгайлж байгаа ажээ. Гутлын єсгийний хувьд тийм ч єндєр бус бас тийм ч намхан бус дунд зэргийн єсгийтэй гутал моданд орох ажээ. Гутлын хоншоорын тухайд тийм ч шєвгєр бус загвартай гутал мода болох юм байна. Єнгєний хувьд нэлээд даруухан єнгє зонхилох агаад гутлын чимэг, тоноглолд нь єргєн олом, суран эдлэл илvv тvлхvv байвал та энэ хаврын загварын єнгийг тодорхойлогчдын нэг хэмээн єєрийгєє тооцоход болох ажээ.

Богино хvрэм, банзал энэ хаврын бvсгvйчvvдийн гангараа


Єнгєрсєн жил бvсгvйчvvд бие барьсан хувцсыг илvv ихээр ємсдєг байсан бол энэ хавар, зун євдєгнєєс дээш мини маягийн платье бас гадуур хувцас сонгох хэрэгтэй болж байна. Эдгээр богинохон загварын даашинз болон гадуур хувцас маань том том бантиктай байвал илvv дэгжин харагдах нь.
Єнгєний хувьд даруухан завсрын єнгєнvvд зонхилох юм байна. Тvvнчлэн богино хvрэм энэ хавар хvч тvрэн орж ирэх гэнэ.

Охид тоноглол сайтай том цvнх барьвал илvv дэгжин харагдана
 
Дэрвэгэр хормойтой, єргєн бvстэй хvрэм энэ жил охидын гангараа байх нь ээ. Зєвхєн хvрэм ч бус даашинз ч ийм загвартай байна. Гэхдээ хамгийн євєрмєц чиг хандлага нь ковбой загвар буюу хэт урт хормой, олон хєндлєн хуниастай банзал, цацаг бvхий чимэглэлтэй алаг эрээн єнгє ноёрхох хэдий ч суурь єнгє нь хvрэн шаргал, хvрэн туяатай шаравтар ногоон, vнсэн саарал єнгє байх юм байна. Сvvлийн vед охид, бvсгvйчvvд багтаамж сайтай том цvнхийг илvvд vзэх болсон. Энэхvv цvнх нь том хэмжээтэй байх ч хэлбэр нь дугуй байвал илvv зохимжтой гэнэ. Тvvнчлэн гинж, шvрэн чимэглэл бvхий гоёлтой байвал илvv дэгжин байх аж. Єнгєний хувьд саарал єнгийг илvvтэй санал болгож байна. Мєн саарал, хар, ногоон, хул єнгєнvvд байвал бас зvгээр гэнэ шvv. Харин охидын гутал намхан ултай байвал илvv зохимжтой гэдгийг загвар зохион бvтээгчид сануулж байсан. Ажил хэрэгч бvсгvйчvvд арьсан цvнх сонговол таны ажил хэрэгч тєрхийг тодруулах хамгийн vнэтэй зvйлийн нэг болох юм байна. Харин жижиг цvнх барихыг хvсдэг бол чимэглэл ихтэйг сонго. Энэхvv чимэглэл нь материалтайгаа ижил байхын дээр металл байж болох юм байна.

Том овор ихтэй чулуун бугуйвч сонгоорой
Бvсгvйчvvдийг эрхэмсэг харагдуулдаг гол аксессуар нь цvнх, алчуур, бээлий. Энэ хавар vнэ ихтэй алт, монетон эдлэл гэхээс илvvтэйгээр чулуун гоёл моод болно. Ер нь чулуун аксессуар аль ч улиралд зохидог. Ийм учраас охид, бvсгvйчvvд хувцсандаа тохируулан єнгє, єнгийн чулуун ээмэг, зvvлт, бєгж зvvвэл таныг улам ганган харагдуулна. Чулуун ээмэг, бєгжний хувьд том хэмжээтэй, овор ихтэй байвал тансаг. Чулуун ээмэг, бугуйвч, хvзvvний зvvлт, бєгж зэрэг нь эмэгтэй хvнийг хээнцэр хэрнээ чамин харагдуулдаг. Тухайлбал оюу чулуу єдєр тутмын ердийн хувцсан дээр ч сайхан зохицдог агаад энэхvv vнэт эдлэл хэзээд тансаг, сайхан харагдсаар ирсэн.

Харин та том биетэй бол хэтэрхий жижиг аксессуар сонгох хэрэггvй. Таныг улам том биетэй харагдуулах болно. Харин жижиг биетэй бvсгvйчvvд том аксессуар сонгохоос татгалзагтун. Мєн том ширхэгтэй, овор ихтэй чулуун бугуйвчийг хувцастайгаа хослуулан зvvхийг санал болгоё. Ингэснээр та бусдаас илvv мэдрэмжтэй, гоо сайхны мэдлэгтэйгээ харуулна. Ажил хэрэгч эмэгтэйн хувьд бээлийгvй гараа хvрэм эсвэл пальтоныхоо халаасанд шургуулан явах нь тийм ч тохиромжтой биш. Иймээс богиновтор ханцуйтай хvрэм, пальтон дээр ємсєхєд тохиромжтой загвар бvхий бээлий сонгохыг санал болгоё. Бээлийний єнгєний хувьд ягаан, хєх, шар, улаан гээд сонголт арвин бий шvv.

Thursday, March 31, 2011

6-р анги Алгоритм

 Алгоритм нь орчин үеийн математикийн үндсэн ухагдахуун юм . Компьютер болгон бусад тооцоолох төхөөрөмжүүд алгоритмыг биелүүлэгч бөгөөд тэрээр алгоритм нь боловсрогдсон ямарч бодлогыг бодож чадна.

def:
Анхны өгөгдөөс хайж байгаа үр дүн хүртэл гүйцэтгэх үйл ажиллагааны уялдаа холбоо бүхий маш нарийн дарааллыг алгоритм гэнэ.

Алгоритмыг гүйцэтгэгчид зориулан зохиодог. Гүйцэтгэгч нь:
-Хүн
-Компьютер
-Автомат

Үндсэн шинжүүд:
1. Хэсэглэн хуваах шинж: Алгоритмын өмнөх алхамд гарсан үр дүнг үндэслэн тус бүрд нь тодорхой дүрмийн дагуу шинэ үр гаргах саланги үе шатууд болгон  хэсэглэн хувааж болно
2. Тодорхой байх шинж: Анхны өгөгдлөөс хайж буй эцсийн үр дүнг гаргах
3.  Үр дүнтэй байх шинж: Анхны өгөгдлөөс хайж буй эцсийн үр дүнг гаргах
  

Tuesday, March 29, 2011

Ээлжит хичээлийн хөтөлбөр

                             Батлав:................../С.Дэлгэрмаа/
Сэдэв:Шугаман бус алгоритм
Хамрах хүрээ:11р анги
Зорилго: Шугаман бус алгоритмаар математикийн бодлогуудыг бодох.
Зорилт: -хялбар бодлого зохион байгуулах
Үйл ажиллагаа:
-Багш
Ирц авна. хэрэглэгдэхүүнээ бэлтгэх
                                                             Шугаман бус алгоритм
 Алгоритм нь салаалалт юм уу давталт агуулсан бол түүний биелэгдэх чиглэл буюу урсгал нь өөрчилсөн юмуу муруй байдалтай болдог. Тухайн тохиолдолд шугаман бус алгоритм зөвхөн салаалалт. эсвэл зөвхөн давталт агуулсан байх бол ерөнхий тохиолдолд салаалалт давталт агуулсан байна.
Жишээ алгоритм авч үзье
1. салаалалт
2.  давталтууд
бодлого 1.2.3.4.5
1. а.б тоог оруулж ихийг нь оруулах
2. а.б.в-н ихийг ол
Зөв гүйцэтгэсэн сурагчдыг стандарт бус үнэлгээгээр үнэлнэ.
Гэрийн даалгавар: 2 бодлого зохиож ирэх
-Сурагч
Ангийн дарга ирцээ өгнө.
Шинэ хичээлдээ анхаарах
Бодлогуудыг зөв бодож тэмдэглэх
Гэрийн даалгавараа тэмдэглэх

Thursday, March 24, 2011

компьютерийн програм хангамж

Компьютерийн гар буюу зүгээр л Гар нь компьютерт гаднаас мэдээлэл оруулдаг хэрэгсэл юм.
Компьютерийн гарнууд нь тэгш өнцөгт хэлбэртэй товчнуудын иж бүрдэл байдаг. Товчлуурууд дээр нь үсгүүдийг сийлсэн, хэвлэгдсэн, эсвэл наасан байдаг ба нэг товчлуурыг дарахад нэг бичигдсэн дүрсийг компьютер дээр гаргана. Харин зарим үед нэг дүрсийг гаргахад 2 буюу түүнээс дээш товчлуурыг зэрэг эсвэл тогтсон дарааллаар дарах ёстой болно. Мөн зарим товчлуурууд нь дүрсийг гаргахгүй, харин компьютер буюу гарны үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлт хийнэ.
Гар дээр 101-ээс 130 товчлуур байдаг бөгөөд үүнд үсэгт буюу үсгэн мэдээллийг оруулах бичгийн машины стандарт товчнууд, тоо оруулах товчнууд, тусгай үйлдлүүдийг хийх үүрэгтэй товчнууд, дэлгэц дээр курсорыг удирдах товчнууд, мөн сүүлийн үеийн гаруудад буй мультмедиа товчнууд зэрэг багтана.