Total Pageviews

Monday, April 4, 2011

Энэ хаврын өнгө төрх

2011 оны Хаврын хувцасны чиг хандлага
Эмэгтэй хүн бүр бусдаас дэгжин хээнцэр харагдахыг хүсдэг. Тэгвэл энэ хаврын хувцас загварын чиг хандлага юу бол? Хаврын улирал ирж байгаатай холбогдуулан загварын эх орон гэгдэх маш олон газар хувцас загварын томоохон шоу болж энэ улирлын хувцаслалтын чиг хандлагыг тодорхойлдог. Тэгвэл бид та бүхэнд Лондон, Нью Йорк, Парис, Миланы загварын шоун дээрх шилдэг гэгдэх загваруудыг хүргэе. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Платформ єсгийтэй гутал ноёрхоно

Энэ хаврын гутлын загварт платформ єсгийтэй гутал хvч тvрэн орж ирэх ажээ. Гэхдээ энэ загварын гуталд бvдvvн баараг платформ єсгий бус харин дэгжин хээнцэр платформ єсгийтэй байна гэдгийг гутлын загвар зохион бvтээгчид хэлж байна. Тvvнчлэн зєвхєн охид бvсгvйчvvд ч бус залуус маань тvрийтэй гутлаар энэ хавар гангарвал илvv сайхан харагдахыг загвар зохион бvтээгч зєвлєсєн. Ер нь энэ хаврын загвар хvмvvст илvv ойр хэрэглээ тал руугаа давамгайлж байгаа ажээ. Гутлын єсгийний хувьд тийм ч єндєр бус бас тийм ч намхан бус дунд зэргийн єсгийтэй гутал моданд орох ажээ. Гутлын хоншоорын тухайд тийм ч шєвгєр бус загвартай гутал мода болох юм байна. Єнгєний хувьд нэлээд даруухан єнгє зонхилох агаад гутлын чимэг, тоноглолд нь єргєн олом, суран эдлэл илvv тvлхvv байвал та энэ хаврын загварын єнгийг тодорхойлогчдын нэг хэмээн єєрийгєє тооцоход болох ажээ.

Богино хvрэм, банзал энэ хаврын бvсгvйчvvдийн гангараа


Єнгєрсєн жил бvсгvйчvvд бие барьсан хувцсыг илvv ихээр ємсдєг байсан бол энэ хавар, зун євдєгнєєс дээш мини маягийн платье бас гадуур хувцас сонгох хэрэгтэй болж байна. Эдгээр богинохон загварын даашинз болон гадуур хувцас маань том том бантиктай байвал илvv дэгжин харагдах нь.
Єнгєний хувьд даруухан завсрын єнгєнvvд зонхилох юм байна. Тvvнчлэн богино хvрэм энэ хавар хvч тvрэн орж ирэх гэнэ.

Охид тоноглол сайтай том цvнх барьвал илvv дэгжин харагдана
 
Дэрвэгэр хормойтой, єргєн бvстэй хvрэм энэ жил охидын гангараа байх нь ээ. Зєвхєн хvрэм ч бус даашинз ч ийм загвартай байна. Гэхдээ хамгийн євєрмєц чиг хандлага нь ковбой загвар буюу хэт урт хормой, олон хєндлєн хуниастай банзал, цацаг бvхий чимэглэлтэй алаг эрээн єнгє ноёрхох хэдий ч суурь єнгє нь хvрэн шаргал, хvрэн туяатай шаравтар ногоон, vнсэн саарал єнгє байх юм байна. Сvvлийн vед охид, бvсгvйчvvд багтаамж сайтай том цvнхийг илvvд vзэх болсон. Энэхvv цvнх нь том хэмжээтэй байх ч хэлбэр нь дугуй байвал илvv зохимжтой гэнэ. Тvvнчлэн гинж, шvрэн чимэглэл бvхий гоёлтой байвал илvv дэгжин байх аж. Єнгєний хувьд саарал єнгийг илvvтэй санал болгож байна. Мєн саарал, хар, ногоон, хул єнгєнvvд байвал бас зvгээр гэнэ шvv. Харин охидын гутал намхан ултай байвал илvv зохимжтой гэдгийг загвар зохион бvтээгчид сануулж байсан. Ажил хэрэгч бvсгvйчvvд арьсан цvнх сонговол таны ажил хэрэгч тєрхийг тодруулах хамгийн vнэтэй зvйлийн нэг болох юм байна. Харин жижиг цvнх барихыг хvсдэг бол чимэглэл ихтэйг сонго. Энэхvv чимэглэл нь материалтайгаа ижил байхын дээр металл байж болох юм байна.

Том овор ихтэй чулуун бугуйвч сонгоорой
Бvсгvйчvvдийг эрхэмсэг харагдуулдаг гол аксессуар нь цvнх, алчуур, бээлий. Энэ хавар vнэ ихтэй алт, монетон эдлэл гэхээс илvvтэйгээр чулуун гоёл моод болно. Ер нь чулуун аксессуар аль ч улиралд зохидог. Ийм учраас охид, бvсгvйчvvд хувцсандаа тохируулан єнгє, єнгийн чулуун ээмэг, зvvлт, бєгж зvvвэл таныг улам ганган харагдуулна. Чулуун ээмэг, бєгжний хувьд том хэмжээтэй, овор ихтэй байвал тансаг. Чулуун ээмэг, бугуйвч, хvзvvний зvvлт, бєгж зэрэг нь эмэгтэй хvнийг хээнцэр хэрнээ чамин харагдуулдаг. Тухайлбал оюу чулуу єдєр тутмын ердийн хувцсан дээр ч сайхан зохицдог агаад энэхvv vнэт эдлэл хэзээд тансаг, сайхан харагдсаар ирсэн.

Харин та том биетэй бол хэтэрхий жижиг аксессуар сонгох хэрэггvй. Таныг улам том биетэй харагдуулах болно. Харин жижиг биетэй бvсгvйчvvд том аксессуар сонгохоос татгалзагтун. Мєн том ширхэгтэй, овор ихтэй чулуун бугуйвчийг хувцастайгаа хослуулан зvvхийг санал болгоё. Ингэснээр та бусдаас илvv мэдрэмжтэй, гоо сайхны мэдлэгтэйгээ харуулна. Ажил хэрэгч эмэгтэйн хувьд бээлийгvй гараа хvрэм эсвэл пальтоныхоо халаасанд шургуулан явах нь тийм ч тохиромжтой биш. Иймээс богиновтор ханцуйтай хvрэм, пальтон дээр ємсєхєд тохиромжтой загвар бvхий бээлий сонгохыг санал болгоё. Бээлийний єнгєний хувьд ягаан, хєх, шар, улаан гээд сонголт арвин бий шvv.

No comments:

Post a Comment